850jil

mn flagen flag

Антре Гоулдын лицензтэй холбогдсон ЭБЭХЯ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ


Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/ болгосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн байжээ.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009.09.06-ны өдөр хоёр тал гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан өдрөөс хойш 21 хоногийн дараа буюу 2009.10.27-ны өдөр өмнөх ЭБЭХЯ-ны сайдын тушаалыг үндэслэн уг ашиглалтын лицензийг Антре Гоулд компанид шийлжүүлсэн байна.
Хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д заасаар яамны сайдын эрхлэх асуудал биш, төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын шийдэх асуудал байжээ.
Тиймээс Уул уурхайн сайд ЭБЭХ-ний сайдын 2009 оны тушаалыг хүчингүй болгож, АМГ-т уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг өгчээ.
Хэрэв Антре Гоулд компанийн эзэмшиж буй ашиглалтын лиценз энэ чигээрээ хэрэгжих тохиолдолд энэ лицензийн доорхи баялагийг ашиглаад олох ашиг, орлогын 34 хувь Монгол Улсад ирэх биш, 26 орчим хувь нь ирэхээр байгаа юм байна.
Ойролцоо үнээр тооцоход хэрэв эдгээр лицензийн асуудлыг Оюутолгойн бүлэг ордын хүрээнд шийдвэрлээгүй тохиолдолд Монголын талын ногдол ашиг 1.5 тэрбум орчим доллараар буурахаар байгаа ажээ.
Уул уурхайн яамны тооцоолсноор эдгээр лицензийн доор Оюутолгойн бүлэг ордын нийт нөөц, тухайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь байдаг юм байна.